Гурван талт хэлэлцээр болж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Гурван талт хэлэлцээр болж байна

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд одоо 15.00 цагаас Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, цалинг нэмэгдүүлэх талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрийг талууд хийсэн ч ойлголцолд хүрч чадалгүй тарсан юм. Улмаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзаж, цалинг нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж