АИ-92 30 төгрөгөөр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

АИ-92 30 төгрөгөөр нэмэгдлээ

ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ хилийн үнийг тонн тутамд 73 ам.доллараар нэмэгдүүлсэн нь Монголын шатахуун импортлогчдын хувьд АИ-92 авто бензинээ 30 төгрөгөөр өсгөх боломж олгов. Уг нь Засгийн газрын зүгээс нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Онцгой албан татвараа тэглэж, импортлогч нарт дэмжлэг үзүүлсэн ч, үр дүнгээ өгсөнгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцууд АИ-92 авто бенизныг 1560 төгрөгөөр борлуулж байна. Нэг литр нь 30 төгрөг, бага нэмэгдсэн гэж байгаа боловч, 10 литрт 300 төгрөгийн зөрүү гарч тэр хэрээр бусад бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх шалтгаан үүсгээд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж