Цагаан ордны ойролцоо буудалцаан болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Цагаан ордны ойролцоо буудалцаан болжээ

Вашингтон хотын Үндсэн хуулийн өргөн чөлөөнд, Цагаан ордны ойролцоо буудалцаан болсон тухай Huff Post мэдээлэв. Хоёр автомашин хурдтай давхиж байхдаа буудалцсан аж. Цагдаа нар тэднийг хөөж гүйцэх үед нэг машин зогссон боловч жолооч нь зугтсан байна. Машинд “калашников” буу байжээ. Цагдаагийн ажилтнууд тэр хавийн замыг хааж, шалгалт хийсэн байна.

Гэрчүүдийн мэдээлснээр нэг хүн Рузвельтийн гүүрийг даван гүйж явсан гэжээ. Харин эх сурвалж энэ буудалцаан Цагаан ордонтой холбоогүй гэсэн дүгнэлт хийлээ. Учир нь Ерөнхийлөгч Б.Обама болон Тэргүүн хатагтай Мишель Обама нар Калифорни мужид байсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж