Каддафийн хүүд улс төрийн орогнол олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Каддафийн хүүд улс төрийн орогнол олгожээ

Нигерийн Ерөнхийлөгч Махамаду Исуфу баасан гаригт Муаммар Каддафийн хүү Саади Нигер улсад хүмүүнлэгийн “орогнол” авсан тухай мэдэгдсэн байна. Тэрбээр мөн М.Каддафийн хоёр дахь хүү Каадфи Сейфа аль-Ислам Нигер улсад байхгүй гэдгийг хэлсэн бөгөөд түүний хаана байгааг Нигерийн засаг захиргаа мэдэхгүй гэж хэлсэн юм. Харин Каадфи Сейфа аль-Ислам тус оронд байгаа нь мэдэгдэж, гарч ирвэл яах тухайгаа бодож байж шийднэ гэжээ. Бид хуулийн дагуу, ардчилал болон олон улсын зөвшилцлийг харгалзан асуудлыг шийдэх болно гэж Ерөнхийлөгч онцолсон байна.

Хөлбөмбөгч байгаад бизнесмен болсон Саади Каддафи өнгөрсөн наймдугаар сард Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл Триполи хотыг эзлэн авах үеэр Нигер улс руу зугтан гарсан юм. Интерпол түүнийг баривлах тушаалыг есдүгээр сарын 29-нд өгсөн. Харин Саади Каддафи энэ сарын эхээр Интерполыг энэ тушаалаа өөрчлөхийг хүссэн юм.

Саади Каддафийн амьдарч байгаа газрыг нууцалж байгаа юм. Ливийн түр захиргааны хуулийн сайд хэлэхдээ С.Каддафийн “хүмүүнлэгийн” орогнолд эргэлзэж байгаа гээд С.Каддафи нэгэн хөлбөмбөгчийг хөнөөсөн хэргээр Ливид буруутгагдаж байгаа бөгөөд хангалттай нотолгоо байгааг дурдсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж