Зүтгүүр эргүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулав

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Зүтгүүр эргүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулав

Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн анх удаа зүтгүүр эргүүлэх төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Амгалан өртөөнд эргэх тойруу зам байдаг ч тэр нь холддог аж. Тиймээс нийгэмлэгийнхэн депогийнхоо хашааг сунгаж, зүтгүүр эргүүлэх төхөөрөмжийг байгуулж чадсан байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүү "Зүтгүүрийн эргэх төхөөрөмжийг ашиглалтад оруулж байгаа нь маш чухал үйл явдал. Улаанбаатар төмөр зам нь 2011 онд хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү 450 сая төгрөгийн өртөгтэй зүтгүүр эргүүлэх төхөөрөмж байгаа юм. Манай депод дутагдаж байсан зүйл бол энэ төхөөрөмж. Шинэ төхөөрөмж бидэнд хэмнэлт авчирч, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Бид дэлхийн төмөр замуудын баримталж буй тэр чиг шугамаас дутахгүй байх учиртай. Энэ төслийг хэрэгжүүлсэн "Зэлмэ трейд" компанийнханд төмөр замынхаа захиргаа, хамт олны өмнөөс баяр хүргэе" гэлээ.

Зүтгүүр эргүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар хос дугуй, зам төмрийн элэгдлийг хоёр дахин бууруулна. Мөн гаргасан зардлаа 2-2.5 жилийн хугацаанд бүрэн нөхөх боломжтой юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж