“Мөрөөдлийн баг”-ийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн баг”-ийн нээлт боллоо

Монгол улсын бүх аймаг сум,  нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн  хүүхэд багачууд хамрагдах үндэсний хэмжээний шинэ тэмцээн “Мөрөөдлийн баг”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан тус тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар, “MCS Coca-Cola”, “Skytel” болон “Моннис Моторс” компани хамтран зохион байгуулж байгаа юм.

“Мөрөөдлийн баг” тэмцээнд Монгол орны бүх сургуулиудаас шалгарсан өсвөрийн сагсчид гурван насны ангиллаар  өрсөлдөж, ирэх оны дөрөвдүгээр сард “Монгол мөрөөдлийн баг” тодрох ажээ. “Тэмцээний уриа нь “Бидэнд мөрөөдөл бий”. Харин албан ёсны бэлгэ тэмдэг нь төрийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй, сагсан бөмбөг сугавчилсан туулай юм байна.

Өнөөдрийн нээлтийн ёслолд Ерөнхий сайд С.Батболд, зөвлөх О.Одбаяр, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар, “TLG13” ТББ-ын тэргүүн С.Тулга нарын хүмүүс оролцлоо.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж