Фортуна тойргийнхноо ухуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Фортуна тойргийнхноо ухуулав

Ирэх
сонгуульд ялахын тулд эрхэм гишүүд тойргийнхноо Төрийн ордон үзүүлж,
есөн хөлт цагаан туганд мөргүүлээд хоолонд оруулах гэх мэтчлэнгээр янз
бүрийн л үйлчилгээ үзүүлдэг болоод байна. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр
өчигдөр архангайчуудыг Төрийн ордны “Г” танхимд цуглуулж, нэлээн сайн
ухуулга хийгээд амжив. Энэ удаад эрхэм гишүүн Оюутолгойгоор
амьсгалсангүй, Тавантолгойн ордоор ухуулга хийлээ. “Тавантолгойн ордын
Зүүн хэсэгт хятадууд олборлолт хийж байна, баруун хэсэгт нь тендэр
зарлачихсан байгаа” гэх мэтчлэнгээр явж өгөв өө. Бас бяцхан тоо
бодуулаад ч амжлаа, Тавантолгойн ордын Ухаа худгийн нүүрсийг “Энержи
ресурс”-ийнхэн 100 ам.доллараар худалдаж байхад төрийн мэдлийн “Эрдэнэс
МГЛ” компанийнхан гэж бүтэлгүй юмнууд 70 ам.доллараар хятадуудад нүүрс
худалдаж байх жишээтэй. Ард түмний баялаг болохоороо хувийнхнаас 30
ам.доллараар хямд зарагддаг байж болох уу. Тэр бол нэг тонн тутамд гарч
байгаа зөрүү, ард түмний халааснаас ийм хэмжээний мөнгийг алдаж байна
гэж үзэж болно. Тийм учраас Тавантолгойн нүүрсний үнэлгээг ижил төвшинд
авчрах шаардлага байгаа биз” гэх мэтчлэнгээр ярьсан нь сонгогчдод нь
ихэд таалагдаж “Манай гишүүн сайд байсан бол, ийм хөгийн наймаа
хийлгэхгүй байсан юм” гэж аархахад хүргэв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж