Мексикийн дотоод хэргийн сайд амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Мексикийн дотоод хэргийн сайд амь үрэгдэв

Мексикийн дотоод хэргийн сайд Хосе Франсиско Блейк Мор өчигдөр нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн тухай ВВС мэдээлэв. Мексикийн засаг захиргаа энэ мэдээллийг баталсан бөгөөд нисдэг тэргэнд Мехико хотын дарга зэрэг таван зорчигч байсан гэжээ. Дотоод хэргийн сайдын сууж явсан нисдэг тэрэг нийслэл Мехико хотоос зэргэлдээ Морелос муж руу нисч явсан ажээ.

Холбоо тасарсны дараа нисдэг тэрэг унасан гэдгийг засаг захиргаа мэдсэн бөгөөд одоогоор хотын даргын биеийн байдлын талаар мэдээлээгүй байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж