1000 эмэгтэйн чуулган үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

1000 эмэгтэйн чуулган үргэлжилж байна

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд хөгжлийн форум-2011” чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганд 1000 гаруй эмэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд тэд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байгаа юм. Нийгмийн олон шатанд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх орон зайг мөн нэмэгдүүлэхэд чуулга уулзалтын зорилго оршиж байгаа юм. Хоёр дахь өдрийн чуулганы дараа тус чуулганаас  төр засаг, улс төрийн намуудад хандсан зөвлөмж гаргах аж. Дашрамд дурьдахад тус чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга С.Батболд үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд улс төрд олноороо ороосой гэж хүсдэг” хэмээн онцолсон билээ.

Л.Дэлгэр

Эх сурвалж: http://mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж