Долоо хоногийн арилжааны тойм

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн арилжааны тойм

Монголын хөрөнгийн биржийн арваннэгдүгээр сарын 7-11-ны хоорондох таван удаагийн арилжаагаар нийт 80 ХК-ийн 982.4 мянган ширхэг хувьцааг 5.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 21005.53 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 125.3 нэгжээр буюу 0.6%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 54.2 тэрбум төгрөгөөр буюу 2.4% буурч, 2 их наяд 216.2 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /101.1%/, Ундарга өмнөговь /101.0%/, Арбаянхангай /100.7%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Бэрх уул /28.6%/, Монгол нэхмэл /12.1%/, Шивээ овоо /8.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 59 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /343.6 мянган ширхэг/, Багануур /340.6 мянган ширхэг/, Гермес центр /105.4 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Багануур /5.3 тэрбум төгрөг/, Шарын гол /246.8 сая төгрөг/, Таван толгой /52.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж