Хангарьд ордонд хүндэтгэлийн тоглолт хийв

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Хангарьд ордонд хүндэтгэлийн тоглолт хийв

Дэлхийд
алдартай  БНСУ-ын “The Llittle Angels” нэртэй хүүхдийн хамтлаг манай
улсад хүрэлцэн ирж хэд хэдэн тоглолт  зохион байгуулав. Тэд  Хүүхдийн
ордонд энэ сарын 10-нд тоглосноор энэ удаагийн Монгол улсад хийж буй
хөтөлбөр нь өндөрлөжээ. Тус  хүүхдийн хамтлаг 1962 онд анх байгуулагдсан
бөгөөд энх тайвныг эрхэмлэгч хамтлаг гэдгээр дэлхий нийтэд танигдсан
юм. Солонгос үндэснийхээ 5000 гаруй жилийн түүхтэй, соёл, ардын урлаг,
үндэсний бүжиг, дуу зэргийг бусад улс орон бүрт таниулж  чаддаг бяцхан
авъстанууд. 

Одоогийн байдлаар 50 гаруй улс оронд  6000 гаруй
тоглолтыг зохион байгуулаад байна. 1965 оны  9 дүгээр  сард  АНУ-ын
ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрт зориулж  онцгой тоглолт сонирхуулснаар тус
хамтлагийн түүх эхэлдэг. Мөн 1971 оны 11 дүгээр сард Английн хатан хаан
хоёрдугаар Элизабет-д зориулан тоглож байжээ. Хамгийн сүүлд 2011 оны 9
дүгээр сарын 11-нд НҮБ-ын урилгаар 9.11-ий өдрийн террорист үйл
ажиллагааны 10 жилийн ойн тоглолтод оролцжээ. 

Монгол улсад
хийсэн тоглолтын үеэр эдгээр авъяслаг бяцхан хүүхдүүд төрийн ордонд
тоглолтоосоо сонирхуулсан бол хоёр хоногийн өмнө Нийслэлийн Хангарьд
ордны 14 дүгээр давхрын хүндэтгэлийн танхимд ая дуугаа өргөлөө. Бяцхан
хэмжээний тоглолтын үеэр нийслэлчүүдэд зориулж сурсан монгол дуу дуулж
ур чадвараа харуулав.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж