
Одоогийн байдлаар 50 гаруй улс оронд 6000 гаруй тоглолтыг зохион байгуулаад байна. 1965 оны 9 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрт зориулж онцгой тоглолт сонирхуулснаар тус хамтлагийн түүх эхэлдэг. Мөн 1971 оны 11 дүгээр сард Английн хатан хаан хоёрдугаар Элизабет-д зориулан тоглож байжээ. Хамгийн сүүлд 2011 оны 9 дүгээр сарын 11-нд НҮБ-ын урилгаар 9.11-ий өдрийн террорист үйл ажиллагааны 10 жилийн ойн тоглолтод оролцжээ.
Монгол улсад хийсэн тоглолтын үеэр эдгээр авъяслаг бяцхан хүүхдүүд төрийн ордонд тоглолтоосоо сонирхуулсан бол хоёр хоногийн өмнө Нийслэлийн Хангарьд ордны 14 дүгээр давхрын хүндэтгэлийн танхимд ая дуугаа өргөлөө. Бяцхан хэмжээний тоглолтын үеэр нийслэлчүүдэд зориулж сурсан монгол дуу дуулж ур чадвараа харуулав.