VIII Богд дэлгэцнээ мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

VIII Богд дэлгэцнээ мөнхөрнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай 399 тоот зарлигаар “… урлаг соёлын суурь бүтээлүүд туурвих, баримтат, уран сайхны кино бүтээх…” нь зүйтэй хэмээн үзсэн байдаг. Тиймээс эл зарлигийг үндэслэн Монголын Үндэсний кино урлагийн академи, “Дээд гэгээн пикчерс” компанитай хамтран түүхт ойд зориулан “Богд хаан “ түүхэн, уран сайхны киног бүтээж байгаа юм.

VIII Богд Жавзандамба хутагт болон тэр үеийн эх орончдын түүхэн гавьяаг харуулах энэхүү киноны зохиолыг Д.Батбаяр /Монгол Улсын Төрийн шагналт, СГЗ/ бичиж, ерөнхий найруулагчаар Б.Цогтбаяр /МУСТА/, ерөнхий зураглаачаар Н.Зундуй, ерөнхий зураачаар О.Нямдаваа, хөгжмийн зохиолчоор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нар ажиллаж байна. Харин киноны гол дүрд Ч.Болд, дуучин Чимэдцэеэ /МУАЖ/, С.Дамдин /Буриадын болон МУГЖ/, Нэргүйбаатар /МУГЖ/, Ж.Сүххуяг /МУГЖ/, Магсаржав / МУГЖ/ нар тоглож байгаа ажээ.

“Богд хаан” уран сайхны кино Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100-н жилийн ой тохиох 2011 оны 12 сарын 29-ний өдөр “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” театруудад нэгэн зэрэг нээлтээ хийж, олны хүртээл болох гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

А.Төмөрсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж