Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна
2011 оны 11 дугээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн ихэнх газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэр голын хөндийгөөр 13-18 градус Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 радус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

2011 оны 11-р сарын 13-наас 11-р сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж