“The compass”-ын залуус “Asian beat”-ийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

“The compass”-ын залуус “Asian beat”-ийг зорилоо

Монголын амьд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж чадсан, тэднийг Монголын рок, поп урлагт хөл тавиулахад хамгийн том үүрэг гүйцэтгэдэг арга хэмжээ гэвэл эргэлзэх зүйлгүйгээр “Coke’ n beat” наадмыг нэрлэх биз ээ.

Телевиз үзэгчдэд хөгжмийн боловсрол олгож, залууст амьд хөгжмийг мэдрүүлж чадсан Монголын амьд хөгжмийн хамгийн том шоу нэвтрүүлэг болох “Coke ’n beat”-ийн ялагчид саяхан тодорсныг уншигч та бүхэн мэдэж байгаа байх.

“MCS Coco Cola” компани, Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевиз, “TOTAL music”, “Yamaha” брэндтэй хамтран гурван сарын хугацаанд зохион байгуулсан уг наадамд 70 гаруй хамтлаг, дуучид оролцсоноос “The compass” шилдгийн шилдгээр тодорсон юм.  Тэгвэл “The compass” хамтлагийн залуус болон “Пентатоник” академийн тэргүүн Долгион, рок Мөнхсайхан нараар  ахлуулсан “цомхон  баг” “Asian beat-2011” наадамд оролцохоор аян замдаа гараад байна. 14 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадам  энэ удаа БНСУ-ын Сөүл хотноо болох юм. Наадам арваннэгдүгээр сарын 13-нд эхлэх ба Азийн арав гаруй орны уран бүтээлчид өрсөлдөх аж.

Манай улсын хувьд уг наадамд тав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жилийн наадамд үндэсний морин хуур хөгжим оролцуулсан  шинэ хэв маягийг Азид таниулахыг зорьж байгаа ажээ. Ингээд хамтлагийн залуустаа амжилт хүсье.


М.УРИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж