Нийт 26 үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Нийт 26 үнэт цаасны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр үнэт цаасны 4091 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 48 ХК-ийн 163.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 133.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 124.7 мянган ширхэг хувьцааг 155.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 8.9 мянган ширхэг хувьцааг 7.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 271 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 26 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21005.53 нэгжид хүрч өмнөх өдрөөс 116.10 нэгжээр буюу 0.55% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 216.2 тэрбум төгрөг болсон байна.

2011 оны үнэт цаасны 218 удаагийн арилжаагаар 109.1 сая ширхэг хувьцааг 96.6 тэрбум төгрөгөөр, 2.2 сая ширхэг Засгийн газрын бондыг 221.0 тэрбум төгрөгөөр, 430.9 мянган ширхэг компанийн бондыг 4.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 321.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4091 удаагийн арилжаагаар 853.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 799.5 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

Эх сурвалж: www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж