Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай


Төсөл


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны … дүгээр                                                             Улаанбаатар
сарын …-ны  өдөр                                                       хот                                                                         

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “няцаах үүрэг хүлээнэ” гэсний дараа “Иргэн алдар хүнд,  ажил  хэргийн нэр хүндээ гутаагдсан гэж үзвэл нотлох үүргийг өөрөө хүлээнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
   

2 дугаар зүйл. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/511 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “бусад” гэснийг “уучлалт хүсэх, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нийтэд мэдээлэх зэрэг” гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг” гэснийг хассугай.”

4 дүгээр зүйл. Энэ хуулийг …. оны …. дугаар сарын .…-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  

ГАРЫН ҮСЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж