
Л. Панетта хэлэхдээ “Энэ асуудалд хандахдаа урьдчилан тааж болохгүй үр дагавраас болгоомжлох хэрэгтэй. Үр дагавар нь Ираныг одоо байгаа нөхцөл байдлаас ухрааж болох хэдий ч энэ бүс нутагт хүнд цохилт болж магадгүй юм. Түүнчлэн энэ бүс нутагт байгаа АНУ-ын хүчинд хүнд цохилт болохоор байгаа” гэжээ. Ираны засаг захиргааны шийдвэрийг өөрчлөх зорилгоор АНУ эдийн засгийн болон дипломат харилцаагаар Иранд хатуу хориг тавьж болох юм. Бид холбоотнуудтайгаа Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ талаар яриа хэлэлцээр хийх хэрэгтэй гэж Л.Панетта мэдэгдлээ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүн Иран улстай цөмийн хөтөлбөрийн талаар энхийн яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрээр энэ асуудлыг дайнаар биш энхийн хэлэлцээрээр шийдвэрлэх цорын ганц зам байгаа гэдэгт итгэлтэй байна.