
Америкийн Online College Network байгууллагаас Хуулийн сургуулийн оюутан бүрийн мэдвэл зохих дэлхийн бүх цаг үеийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйг шалгаруулжээ. Энэ жагсаалтад Монголын хуульчдаас “Хүний эрхийн хуульч” хэмээн нэрлэгдсэн Манжаагийн Ичинноровын нэрийг оруулсан байна. Түүний нэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер, Израилийн сөрөг хүчний удирдагч Ципи Левини, АНУ-ын дээд шүүхийн шүүгч Сандра Дэй Коннер, Соня Сотомеэр нарын хамт нэрлэгджээ. Мөн түүнчлэн 1250 оны үеийн домог болон үлдсэн Италийн хуульч эмэгтэй Ветиса Гозалини, анхны хар арьстан хуульч эмэгтэй Шарлот Рэй нарыг нэрлэжээ.
www.onlinecolleges.net сайтад бичсэнээр эдгээр эмэгтэйчүүд нь эрчүүд давамгайлсан хууль, эрх мэдлийн тогтолцоонд өөрийн гэсэн өнгө төрх, дайчин зан, зоримог байдлаараа бусад эмэгтэйчүүдийг манлайлан нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн нүүр царай болж гарч ирсэн хэмээн бичжээ. Харин М.Ичинноровын хувьд хуульч мэргэжлээ ашиглан хүний эрх, хууль эрх зүйн шинэтгэл, шоронгийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан фигур хэмээн тодорхойлсон байна. Нөлөө бүхий 20 хуульчийн нэрсийг та бүхэн доорх линкеес харах боломжтой.
http://www.onlinecolleges.net/2011/06/01/20-influential-female-lawyers-every-law-student-should-know/