
Холливудын нэрт жүжигчин Эдди Мёрфи Америкийн кино академийн 84 дэх Оскарын наадмыг хөтлөхөөс татгалзсаны дараа жүжигчин Билли Кристалыг наадмын хөтлөгчөөр томилсон байна. Тэрбээр ийнхүү найм дахь удаагаа Оскарын наадмыг хөтлөх болж байна. Энэ мэдээ тарсны дараа жүжигчин “Twitter”-тээ "Би Оскарын наадмыг хөтлөх боллоо. Одоо залуу бүсгүйчүүд эмийн санд тааралдахдаа миний нэрийг асуухаа болино. Би наадмыг тэсэн ядан хүлээж байна” гэж бичжээ. Оскарын наадмын продюсер Брэтт Ратнэрыг энэ үүргээс чөлөөлсөн нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байсан юм. Брэтт Ратнэр өнгөрсөн долоо хоногт нэгэн киноны нээлтийн үеэр гэй нарыг доромжилсон үг хэлснээс Академийн зөвлөл ийм шийдвэр гаргасан байна. Брэтт Ратнэр энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйжээ. Харин түүнийг продюсерын үүргээс чөлөөлсөний дараа жүжигчин Эдди Мёрфи наадмыг хөтлөхөөс татгалзсан юм. Америкийн кино академийн шагнал гардуулах Оскарын наадам ирэх хоёрдугаар сарын 26-ны ням гаригт Кодак театрт болох юм.
Н.Энх