
Грекийн шинэ засгийн газрын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь ОУВС болон Европын холбооны түншүүдээс 130 тэрбум еврогийн санхүүгийн зээл авч өрийн дарамтаас гарах юм. Шинээр байгуулагдсан засгийн газар өнөөдөр тангараг өргөнө гэж Грекийн Ерөнхийлөгчийн албанаас мэдэгдсэн байна.
Герман, Франц зээл олгож Евро бүсийн эдийн засгийг доройтуулах гэж байна гэдэг шүүмжлэлийг Канцлер Ангела Меркел эсэргүүцэж, өрийн хямралд орсон орнуудад зээл олгосноор бүсийн тогтвортой байдлыг хангаж, еврогийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгджээ.
Евро бүсийн эдийн засгийн өсөлт 1.8- 0.5 хувь хүртэл буурсанд Европын холбоог буруутгаж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт дахин хямрал ёрлож байна гэж үэзж байгаа юм. Грекийн өрийн хямрал намжиж амжаагүй байхад Итали Евро бүсийн толгойн өвчин болоод байгаа ажээ. Европын банкны дэд ерөнхийлөгч асан Лукас Пападемос Грекийн Ерөнхий сайдаар томилогдсоны дараа "Энэ үүрэг амаргүй гэдгийг би ойлгож байна. Гэвч бид нэгдэж, зөвшилцөж чадвал хямралаас гарч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.