О.Гүндэгмаа Ираны гран-прид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа Ираны гран-прид түрүүлэв

Ираны нийслэл Тегеран хотод болж буй буудлагын гран-при тэмцээнд манай улсаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг нар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор оролцлоо. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр олон улсын буудлагын холбооны шинэчилсэн чансаагаар наймдугаар байрт эрэмбэлэгдээд байгаа билээ. Дашрамд сонирхуулахад, уг тэмцээнд шинэчилсэн чансааны шилдэг аравт багтсан буучдын зургаа нь оролцсон байна.

“Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж