
Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт орчимд алт олборлогч бичил уурхайнууд хамтран 106.3 га-д техникийн нөхөн сэргээлт хийснээр Өлтийн гол амилан голдрилоороо урсч эхэлжээ. Анх “Эрэл” компани тус газраас тонн орчим алт олборлоод нөхөн сэргээлт хийлгүй орхиж, гар аргаар алт олборлогч олон мянган “нинжа” нар хэдэн жил ухаж төнхөн нүд хальтрам болгон Өлтийн гол хэд хэдэн булгийнхаа хамт ширгэсэн байв. “Эрэл” компани нөхөн сэргээлтээс бултаж лиценз бүхий газраа жижиглэн зарсан юм.
Сүүлийн жилүүдэд бичил уурхайнууд байгуулагдан хоцрогдсон технологийн улмаас үлдээсэн алтыг олборлож орон нутгийн төсөвт багагүй орлого оруулсны дээр ийнхүү нутгийн хүний сэтгэл гаргаж өөрсдийн хөрөнгө хүчээр нөхөн сэргээлт хийж байгаа эхлэл нь юм байна.
А.Зул