
Самао улсын Апиа хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны “Дэлхийн цом” ангилалд багтах олон улсын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнээс тамирчдад чансааны оноо буюу “Лондон-2012” олимпийн эрхийн оноо олгох юм. Тус тэмцээнд оролцохоор Монголын зургаан тамирчин өчигдөр хилийн дээс алхжээ. Баг тамирчдын бүрэлдэхүүнд ОУХМ О.Ууганбаатар /эрэгтэй, 81 кг/, ОУХМ Э.Энхбат /эр, 90 кг/, Н.Батсуурь /эр, +100 кг/, ОУХМ Т.Баттөгс /эм, 57 кг/, Д.Сумъяа /эм, 57 кг/, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд /эм, +78 кг/ нарын тамирчид багтсан байна.
С.Цэлмэг