
XXI зуунд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах эрхэм таны хэрэглээ юу вэ?
Өдрөөс өдөрт гар утас, өндөр хурдны интернэтийн хэрэгцээ, шаардлага өсөж буй энэ цагт та өөрийн хэрэгцээндээ тохирсон үйлчилгээгээ авч чадаж байна уу?
Ухаалаг хэрэглээг хүн бүрт уриатай Монголын үүрэн холбооны Скайтел компаниас “Ухаалаг гар утсыг хүн бүрт” аяныг 11-р сарын 11-аас эхлүүллээ.
Монгол орон даяар гар утаснаасаа хязгааргүй интернэтийн орчинд чөлөөтэй аялж, өөрт шаардлагатай байгаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, өөрийн e-mail, messenger, twitter, facebook зэрэгтээ үргэлж нээлттэй байх боломжийг олгож байна.
Та өөрийн хэрэглээнд тохирсон дараа төлбөрт OPEN үйлчилгээний яриа, мессэж интернэт хэрэглээний багцаас сонгож 12 сарын турш тасралтгүй ашиглах гэрээ байгуулсан тохиолдолд HTC Hero, HTC Ozone, HTC XV6900, IDEOS C8150 ухаалаг гар утаснуудаас сонгон 20,000-50,000 төгрөгөөр худалдан авах боломжтой болно.
OPEN үйлчилгээний багцад та өөрийн ярианы хэрэглээнд тохируулан OPEN 150, OPEN 400, OPEN 750, OPEN 1500 багцуудаас сонгохоос гадна сар бүр сүлжээ харгалзахгүй 500 мессэжний эрх, интернэтийн ертөнцөөр чөлөөтэй аялах 2 гегабайтын интернэтийн эрх, дуудлага хадгалах, дугаар нууцлах, skymelody зэрэг шилдэг нэмэлт үйлчилгээнүүдийг авах болно.
Та дээрх үйлчилгээг Скайтелийн бүх салбаруудаас авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn болон 1515, 1510 лавлах утаснаас асуугаарай.