Х.Тэмүүжин гишүүн “бие хамгаалагч“-аа нуув

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин гишүүн “бие хамгаалагч“-аа нуув

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тухай өдөр тутмын нэгэн сонин дээр “Тойргийнхоо сургуульд барьж өгсөн хөл бөмбөгийн талбайгаа өндөр үнээр түрээслүүлдэг, үүнийг нь эсэргүүцсэн нэгэн иргэнд гишүүний бие хамгаалагч буу тулгаж, Баянгол дүүргийн цагдаад баривчлуулаад байхад нь нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж хөөрхий иргэнийг суллуулсан” гэхчилэн бичсэн билээ. “Түүнийг ийн аашлахад итгэл найдварын сүүлчийн зул бөхчих шиг” гэж ирээд үнэхээр нэг харанхуйлтал авсан байна лээ. Уг нь Х.Тэмүүжин гишүүнд өөрөө их итгэдэг байсан бололтой. Итгэхэд хэцүү ч уран бүтээл талаасаа бол тун дажгүй болсон байна лээ.

Харин Х.Тэмүүжин гишүүн энэ тухай өөрийн твиттертээ “Гишүүний мөнгөөр байгуулсан хөл бөмбөгийн талбайгаа сурталчилж амжаагүй байсан юм. Харин ч сайн сурталчилгаа боллоо” гэж олзуурхсан байна лээ. Гэхдээ л “Надад миний 7 настай хүүгээс өөр буутай бие хамгаалагч байхгүй, түүнд л тоглоомон буу бий. Тэр байтугай надад жолооч ч байхгүй” гэж ирээд бичсэнийг бодоход багагүй гомдсон бололтой. Харин түүнд өөр бас нэг бие хамгаалагч байдгийг яагаад хэлээгүй юм бол. Өнгөрсөн зун Сэлэнгийн Шаамарт зохион байгуулсан “Эрх чөлөөний философи” залуучуудын зуны сургалт дээр Х.Тэмүүжин гишүүн испаниль үүлдрийн жижигхэн хав нохойгоо авч очсон юм. Гишүүнийг гаравч оровч дагаж, хичээлийн гэрийн хананы нүхээр шургаж ороод хөл дор нь хэвтчихдэг тэр хавыг оюутнууд “Сиси аймаар ядаргаатай, багшийг яг нохой шиг дагах юм аа” хэмээн ад үздэг байж билээ. 

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж