Патрик Свейзийн үеэл нацисттай гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Патрик Свейзийн үеэл нацисттай гэрлэжээ

“Сүнс”, “Бохир бүжиг” зэрэг киноны дүрээр алдаршсан Холливудын авьяаслаг жүжигчдийн нэг агсан Патрик Свейзийн үеэл охин нео-нацист залуутай гэрлэжээ. Жүжигчний зээ охин 23 настай Дэниэл Свэйзи нео-нацист залуутай өнгөрсөн наймдугаар сард нууцаар хуримласан гэнэ. Энэ мэдээ охины гэр бүл, хамаатан садныг  гайхашруулжээ. Духан дээрээ үндсэрхэг гэсэн үг шивүүлсэн  Жошуа Стивер гэгч нь хэт барууны үзэл баримтлалт террорист бүлэглэлийн үндэслэгч ажээ. Тэрбээр 2008 онд цагаан арьстнуудын нэгдэл гэгчийг байгуулж, Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөх гэж оролдож байжээ. Стивер, Свейзи нар интернэтээр танилцсан бөгөөд нео-нацистуудын нэгэн цуглаан дээр анх уулзсан гэнэ. Харин энэ явдлын тухай тэдний гэр бүлийнхэн огт мэдээгүй байсан гэнэ. Холливудын нэрт жүжигчин Патрик Свейзи 2009 онд нойр булчирхайн хорт хавдраар нас барсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж