Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгой анхааруулж байна. 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн  нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Дархадын хотгороор 11-16 градус Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 радус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар   3-8 градус  хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус  хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 7 градус  хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж