‘Oh, Lola!’ сүрчигний рекламыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

‘Oh, Lola!’ сүрчигний рекламыг хориглов

Холливудын нялх оддын нэг Дакота Фаннингийн зурагтай ‘Oh, Lola!’  сүрчигний рекламыг хоригложээ. Америкт уг сүрчигний реклам хүүхдийг садар самуунд уруу татсан сэдэлтэй гэж интернэтээр болон телевизээр цацахыг хориглосон байна. ‘Oh Lola!’ хэмээх уг сүрчигний рекламд 17 настай Дакота Фаннинг зургаа авахуулсан билээ. Оросын зохиолч В.Набаковын алдарт “Лолита” зохиолоос санаа авч уг сүрчгийг нэрт загвар зохион бүтээгч Марк Жэкобс гаргасан. Рекламанд Дакота Фаннингийг тоглуулах болсон шалтгаанаа Марк Жэкобс “Тэр бол орчин үеийн Лолита” гэж тайлбарласан билээ.  Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Coty” брэндийн шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарсан даруйдаа секс дүрслэлийг хэтэрхий их ашигласан гэдэг шүүмжлэлд өртсөн билээ. Түүнээс гадна Америкт хэт туранхай загвар өмсөгчдийн зурагтай зар сурталчилгааг өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байна гэж үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахыг хориглоод байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж