Дуучин Бейонси кетчупт дуртай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Дуучин Бейонси кетчупт дуртай болжээ

Дуучин Бейонси хөл хүнд болсноос хойш кетчупт нугасгүй дуртай болсон гэнэ. 30 настай дуучин бүсгүй саяхан нэг сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ хачирхалтай хоолны дуршлынхаа талаар ярьжээ. Тэрбээр “Та нарт хачин сонсогдох байх л даа. Гэхдээ би сүүлийн үед юу ч идсэн кетчуптай хольж иддэг болсон. Жирэмсэн болохоос өмнө кетчуп хоолондоо хольдог байсан ч одоогийнх шиг ингэж их иддэггүй байсан ” гэж Их Британийн “Closer” сэтгүүлд ярьсан байна. Хэдийгээр түүний хооллох дуршил өөрчлөгдсөн ч өндөр өсгийтөөс уйдаагүй байгаа гэнэ. Зургаан сартай жирэмсэн дуучин бүсгүй саяхан хадаасан өсгийт өмссөн явахыг зурагчид дурандаа буулгаж авчээ. Түүнийг жирэмсэн болоогүй, хүүхдийг  нь тээгч эх төрүүлэх гэж байгаа тухай цуу яриа дэгдсэн ч бүсгүй үүнийг үгүйсгэж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж