
Одоогоор 20 орчим хүн суулт зарлаад байна. Өнөөдрийг хүртэл тэдэнтэй Ардчилсан намын удирдлагууд ирж уулзаагүй төдийгүй, өчигдөр товлогдоод байсан Хяналтын ерөнхий хорооны хурлыг хойшлуулсан нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын хийж буй башир арга гэж тэд үзэж байна. Мөн ирэх есдүгээр сард нийслэлийн Ардчилсан намын хорооны даргын алба хашиж буй С.Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, үргэлжлүүлэн томилох уу, эсвэл чөлөөлөх үү гэдэг асуудал “босч” ирэх аж. Тиймээс түүний бэлтгэл болгож, нийслэлийн дүүргүүд дэх Ардчилсан намын хороо бүрт өөрсдийн хүнээ байршуулах бодлого явуулж байна гэж тэд хэллээ.
Г.Дарь