
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага MNS 5563:2005” стандартын мөрдөлтийн байдлыг дүгнэх хуудсаар дүгнэж хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үзүүлэлт 61 хувьтай гарсан ба ажлын байр, суурь машин бүрд аюулгүй ажиллагаа, галын аюулаас сэргийлэх анхааруулах дохио санамж сэрэмжлүүлэг байршуулаагүй, байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг заасан хаяг байршуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн үйлдвэрээс гарсан хог хаягдлыг түр хадгалах хогийн цэг, хуурай болон нойтон хог, хаягдал тавих тусгай хавтан, талбай байхгүй, технологийн хаягдал ус шүүх тунгаагуур нь лаг ихтэй, цэвэрлэгээ хийгдээгүй, үйлдвэрийн байранд гэрэлтүүлэг, агаар солилцох систем нь хүрэлцээгүй дутуу хийгдсэн зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрлүүдийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 42 заалт бүхий таван албан шаардлага, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох улсын байцаагчдын хамтарсан акт нэгийг үйлдэн, нийт 660,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.