
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын авто тээврийн тухай болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд унагалаа. Тодруулж хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 28 нь энэхүү төслийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, эсрэг кноп дарсан юм. Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байсан тансаг зэрэглэлийн авто машинд ногдуулахаар тусгаад байсан Онцгой албан татварын 4000-9000 ам.долларын татвар үгүй болж, хуучин хууль мөрдөгдөх болов.
Г.Дарь