Л.Гүндалай: Олигархуудыг дэмждэгээ болъё оо

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай: Олигархуудыг дэмждэгээ болъё оо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвтэй хамт өргөн мэдүүлэгдсэн татвартай холбогдох төслүүдийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Л.Гүндалай Сангийн сайд С.Баярцогтод хандан “Олигархуудыг дэмжсэн, яам, агентлагуудыг мөнгөөр дэмжсэн төсөл УИХ-д оруулж ирдгийг болъё” гэлээ. Дэлхий дахин эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээ авч байхад Монгол Улсын Засгийн газар эсрэгээрээ татвараа нэмэх байдлаар ард түмнийхээ амьжиргааг улам сөхрүүлэх бодлогыг оруулж ирж буй нь туйлын буруу гэсэн юм. Өнөөдөр хүн амын 35 хувь нь нэн ядуу амьдарч байна. Ийм үед Засгийн газар ядуу ардынхаа амьжиргааг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Жил бүр Засгийн газраас Авто машины Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулж ирдэг. Үүнээс болж зах дээр авто машины үнэ жил тутамд өсдөг. Эргээд энэ нь инфляци үүсгэж иргэдийн амьдралд дарамт учруулдаг. Монгол Улсын 2012 оны төсөвт татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацахаар тусгасан хөрөнгө оруулалтын зардал нэлээд бийг ч хэлээд авав. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Шишгэдийн гол дээр хоёр хөвдөг гүүр барихын тулд 2.2 тэрбум төгрөг тусгасан юм байна. 50 сая төгрөгт багтаан ийм хөвдөг гүүр барих боломжтой. Гэтэл 2.2 тэрбум төгрөг тусгасан нь дээрх үнэлгээг үндсэндээ 40 дахин нугалсан хэрэг болж буй аж. Тиймээс энэ мэт нугалаа гаргасан хөрөнгө оруулалтын зардлыг танах хэрэгтэй гэдгийг ч хэлээд авлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж