Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилов

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилов

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр УИХ-ын даргын Олон нийт, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллахаар болсон. Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар тус хэлтсийн ахлах референт Ш.Содномжамцыг тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.    

Ш.Содномжамц нь МУИС-ийг сэтгүүлч, Төрийн удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн магистр. Тэрбээр өмнө нь Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонины сурвалжлагч, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонины хариуцлагатай эрхлэгч, Монголын сэтгүүлчдийн холбоонд “Сэтгүүлч” сэтгүүлийн эрхлэгч, референт, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, үндэсний чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга, МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн нэгдсэн редакцийн хариуцлагатай редактор, “МОНЦАМЭ мэдээ” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч юм. Ш.Содномжамц 2008 оноос УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанд шинжээч, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст референт, ахлах референтээр ажиллаж байна.     

Тэрбээр Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай. “Монгол тэнгэр” шүлгийн, “Бүтэн дэлхий” тэмдэглэл, нийтлэлийн, “Хүмүүн заяа” ярилцлага, хөргийн ном хэвлүүлсэн. Энэ онд тэмдэглэл, нийтлэлийн “Бүтэн дэлхий” номоороо МСНЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн юм.  

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж