“Ажлын байр-2011” үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Ажлын байр-2011” үзэсгэлэн гарна

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба ажлын байр-2011” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь эмэгтэй захиралтай компаниудын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, оюутан залуучуудын ирээдүйн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн зөв сонголтыг хийх, заавар, зөвлөгөө, судалгаа, мэдээлэл өгөх, мэдээ мэдээлэл солилцох, ажлын дадлага туршлага хуримтлуулах, цаашлаад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, зэрэгт тус дөхөм үзүүлэх юм. Үзэсгэлэн 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд гарах ажээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж