Мэдлэг суурилсан бизнесийг дэмжих аян эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Мэдлэг суурилсан бизнесийг дэмжих аян эхэлнэ

“Global Entrepreneurship Week Mongolia” аян ирэх долоо хоногийн даваа гаригаас буюу арваннэгдүгээр сарын 14-20-ны хооронд  Монголд анх удаагаа өрнөх гэж байна. Энэхүү аян бизнес эрхлэгчдийн шинэ санаа, санаачлагыг дэмжих зорилготой бөгөөд залуу үеийн бизнес эрхлэгчид, тэр дундаа технологи, инновацид суурилсан бизнес эрхлэхэд мэдлэгийн, менежментийн болоод санхүүгийн таатай нөхцөл бүрдүүлэхэд аня гол зорилго чиглэгдэж буй аж. “Шинэ эхлэх цэг” ТББ-ын зохион байгуулж буй аянд бизнес санаа тээн яваа иргэдэд үнэгүй сургалт, зөвлөгөө өгөх, мөн санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай холбож өгөх замаар ирээдүйн бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготойгоор дараах арга хэмжүүдийг зохион байгуулах ажээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж