Хог хаягдлыг үйлдвэрлэх асуудлаар анх удаа чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Хог хаягдлыг үйлдвэрлэх асуудлаар анх удаа чуулж байна

“Хоёрдогч түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хог хаягдал, арьс шир, лааз, шил гээд нэрлээд байвал хоёрдогч түүхий эд олон байна. Харин энэ бүхнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг төрийн байгууллагын хэмжээнд ярилцахаар анх  удаагаа чуулж байгаа нь энэ.  Хоёрдогч түүхий эдээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том, жижиг олон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг болсон. Бид нийгмийн хөгжлөө дагаж хөгжих тусам улам ихээр хог хаягдал бий болгож байгаль орчноо бохирдуулж байна. Хог хаягдалтай холбоотой тооцоог гаргавал том тоо гарна. Баялаг болон түүхий эд нь хомсдоод ирэхээр өмнө хэрэглээд хаясан элдэв хогоо дахин ашигладаг болчоод байгаа. Гэхдээ л энэ сайн мэдээ.

Б.Даваа

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж