Кейт Моссын гэрэл зураг дуудлага худалдаанд

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Кейт Моссын гэрэл зураг дуудлага худалдаанд

Супер загвар өмсөгчдийн нэг Кейт Моссыг гэрэл зурагт хамгийн олон удаа дүрээ үлдээсэн эмэгтэй гэдэг. Түүний гэрэл зургуудаас хамгийн шилдэгт тооцогдох нүцгэнээр авахуулсан зургийг энэ сарын 17-нд дуудлага худалдаанд үнэ хаялцуулах гэнэ. Гэрэл зурагчин Альберт Ватсоны 1993 онд дарсан уг гэрэл зургийг 18,000 фунт стирлингээс эхлэн дуудах юм байна. Үнэ хаялцуулах уг дуудлага худалдаанд Кейт Мосс өөрөө ирэх ажээ. Алдартнуудын гэрэл зурагнуудаас хамгийн өндөр үнээр зарагдсан нь Андреи Ди Динесийн авсан  жүжигчин Мэрлин Монрогийн гэрэл зураг ажээ. 1952 онд түүний зураг үнэ хаялцуулах дуудлага худалдаанд 2000 фунт стирлинг хүрч байсан бол 1971 онд Брижит Бардогийн зураг 6000 фунт стирлингийн үнэ хүрч байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж