Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Багш нар жагсч байна

Сургууль, цэцэрлэгийн багш нар, эрдэм шинжилгээний байгууллагынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсч байна. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 3-нд хуралдсан "Хөдөлмөр нийгмийн зөвшилийн гурван талт" уулзалтаар төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалинг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хоёр үе шаттайгаар нэмэх шийдвэрийг хугацаанд нь хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.  Харин эрүүл мэнд, тээвэр зэрэг бусад салбарынхан жагсаал цуглаан зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаагүй учир жагсаалд эв санааны нэгдэлтэй байгаагаа мэдэгдэж үг хэлсан  аж. “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны  хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг эсэргүүцэж,  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч болон багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Багш нарын цалин дундажаар 500 мянган  төгрөгт хүрч байж, амьдралд хүрэлцэнэ гэж үзэж байгаа аж. Одоо Сүхбатаарын талбай дээр “Засгийн газар хуулиа хэрэгжүүл, Төр хүлээсэн үүргээ биелүүл, Засгийн газар хуурахаа зогсоо, Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий” гэх утгатай уриа лоозон барьжээ. Тэдний шаардлагын хариуд өчигдөр орой НХХЯ-наас албан бичиг ирүүлсэн байна. Гэвч уг хариу нь төөрөгдүүлж, асуудлаас бултсан агуулгатай байсан учир ийнхүү тэмцлийн дараагийн шатандаа орсон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж