БНХАУ 750 сая тонн түүхий нефть олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

БНХАУ 750 сая тонн түүхий нефть олборлоно

БНХАУ ирэх 2015 он гэхэд 750 сая тонн түүхий нефть олборлоно гэсэн судалгаа гаргажээ.

Шинжээчдийн таамагласнаар ойрын таван жилд уул, уурхай болон газрын тосны олборлолт, хайгуулын уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа хэмээн үзжээ. Үүний дараа 2020 он гэхэд 750 сая түүхий нефтийн олборлолтоо 820 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавьжээ. Хятадын үйлдвэрлэлийн секторуудад уул уурхай, эрдэс баялагын ханш ирэх таван жилийн хугацаанд тогтвортой байхыг мэргэжилтнүүд мөн ярьжээ. Гэхдээ уул, уурхайн ашиглалтаас олох ашиг огцом өсөлттэй байх нь эндүүрэл аж.

Гадны хөрөнгө оруулагч, консерциумууд Хятадын шилдэг 10 корпорацид хувь эзэмших боломжтой хэмээн тус улсын эрдэс баялаг, газрын гүн дэх баяжмал боловсруулах төвөөс мэдээллээ. Ингэхдээ 60 хувийн ногдол ашиг хүртэх зарчмаар уул, уурхайн бизнест хамтран ажиллах боломжийг дурьджээ.

Өнгөрсөн онд 48.6 хувийн харилцан ногдол ашигтайгаар гадны компаниудтай хамтарч байсан бол ирэх 2015 он хүртэл 70 хүртэл хувийн ногдол ашиг хүртэх нөхцөлийг энэ төлөвлөгөө тусгажээ.

Гэхдээ төлөвлөгөөнд тусгагдсан нөхцөлд гадны компаниуд зөвхөн мэргэжлийн зааварчилгаа болон үйлдвэрлэлийн дээд шатны түвшинд ажиллах шаардлага тулгаж байгаа нь урд хөрш уул, уурхайн бие даасан сектор байгуулах урт хугацааны төлөвлөгөө гэж нэрлэж болох аж. Үүнээс гадна хятадууд уул уурхайн тоног төхөөрөмж, олборлох чадамжийнхаа хэмжээг 100 сая тоннд хүргэнэ хэмээн "Синьхуа" мэдээллээ.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж