“Монголын урлагийн залуучуудын холбоо”-той боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Монголын урлагийн залуучуудын холбоо”-той боллоо

Монголын Урлагийн Залуучуудын холбоо гэх нэгэн шинэ холбоо мэндэлжээ. Тус холбооны удирдах зөвлөлд төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, НҮБ-ийн элч дуучин Ч.Уранхолбоо буюу Ану нар ажилладаг гэнэ. Мөн залуу уран бүтээлчдийн төлөөлч энэ холбоод нэгдээд байгаа аж. Иймд “Монголын Урлагийн Залуучуудын холбоо” маргааш 11.00 цагт “Бишрэлт плака”-д хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд холбооныхоо талаар мэдээлэл өгөх юм. Энэхүү хэвлэлийн хурал нь тус холбооны албан ёсны нээлт байх аж. Иймд Монголын залуу уран бүтээлчдийг нэгтэж нэгэн санаа, бодол, зорилтын дор нэгтэж хамтран ажиллах шинэ холбоо маргааш нээлтээ хийх гэж байна. Нээлтийн үеэр дуучин Ч.Ану өөрийн албан ёсны вэб сайтынхаа нээлтийг давхар хийх гэнэ лээ.

М. Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж