“Нью-Йорк Рейнжерс” тав дараалан яллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Нью-Йорк Рейнжерс” тав дараалан яллаа

"Америкийн үндэсний хоккейн лигийн дорнод бүсийн хүчирхэг багуудын нэг “Нью-Йорк Рейнжерс” өнөөдөр “Оттава Сенаторс” багтай тоглолоо. Скотиабанк Плэйст болсон тус тоглолтын эхний үед ямар нэгэн гоол ороогүй. Харин хоёрдугаар үеийн 9 дэх минутад Милхан Михалек энэ улирлын 10 дахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, тооны харьцааг нээжээ. Спеза түүнд дамжуулалтыг нь өгсөн байна. Энэ гоолоос ердөө минутын дараачаар Марион Габорик тооны харьцааг тэнцүүлсэн бөгөөд тэрбээр Дерек Степаны дамжуулалтыг чулуу болгосон юм. Тэнцээ бий болсноос хоёр минутын дараачаар Дерек Степан “Рейнжерс”-ийн хоёр дахь гоолыг Оттавагийн хаалганд оруулсан байна. Артэм Анисимовын дутсан цохилтыг нэмж ийнхүү хоёрдугаар үе 2:1 харьцаатай өндөрлөсөн. Шийдвэрлэх гуравдугаар үеийн хагаст Степан, Габорик нарын хослол дахин амжилт олж хоёрын эсрэг нэг гаран гоолдсоноор Нью-Йорк тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Степан энэ тоглолтын шилдгээр шалгарсан. Тэрбээр нэг гоол оруулж, хоёр гоолын ашигтай дамжуулалтыг гаргаж өгчээ. Хэдийгээр Оттава тоог 3:2 болгон ойртуулсан ч тэдэнд оноог тэнцүүлэх боломж олдоогүй юм. Ингэснээр “Нью-Йорк Рейнжерс” “Оттава Сенаторс”-ыг талбай дээр нь хожиж, дараалсан тав дахь ялалтаа байгууллаа.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж