Нэгдсэн Орос намын “хаанчлал” өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Нэгдсэн Орос намын “хаанчлал” өндөрлөнө

ОХУ-ын
Ерөнхий сайд Владимир Путин ирэх сонгуулийн талаар өөрийн дүгнэлтээ хийжээ.
 

Түүний
үзсэнээр Нэгдсэн Орос намын рейтинг ард түмний дунд унах хандлагатай байгаа аж.
Ердөө cap хүрэхгүй хугацааны дараа парламентын сонгууль өрнөх боловч В.Путины
нам Төрийн Думд олон суудал авч үлдэх эсэх нь эргэлзээ төрүүлж буй бололтой.
ОХУ-ын улс төрийн "Левада" шинжээчдийн хороо Нэгдсэн Орос намыг энэ
удаагийн сонгуульд боломж хайхаас илүү одоогийн суудлаа хадгалан үлдэх нь чухал
болохыг онцолжээ.
 

Учир нь ирэх
сард болох сонгуульд Нэгдсэн Орос нам хараахан бэлтгэлгүй байгаа аж. Гэхдээ
ОХУ-ын ажиглагчид тус намыг найман жилийн хугацаанд Төрийн Думын тэргүүнээр
ажилласан Владимир Путин удирдаж байгаа нь сонгуульд амархан ялагдахгүй гэж
үзсэн байна.

Өнгөрсөн
сонгуулиар 61 хувийн санал авч Кремлийн тэргүүнээр сонгогдсон В.Путинд энэ
удаад өмнөхтэй адил боломж олдохгүй. Гэхдээ түүний нэр хүнд гэхээс илүү намын
байр суурь хүнд нөхцөлд байна. "Левада"-гийн гаргасан судалгаанаас
харвал 2000 оны наймдугаар сард Нэгдсэн Орос нам парламентад 66 хувийн саналаар
илүүрхэж байжээ.
 

Гэтэл уг
үзүүлэлт энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар эрс доошилсон. Харин
тухайн онд намын 118 гишүүн Курскт онгоцны ослоор амь үрэгдсэн явдал нь Нэгдсэн
Орос намд хүнд цохилт болж байжээ. Намынхаа гүйцэтгэх албаны ихэнх боловсон
хүчнийг гэнэтийн ослоор алдсан ч Төрийн Думд эзлэх байр суурь нь сөрөг
хүчнийхээс үргэлж давуу байсан түүхтэй аж.
 

Нөхцөл
байдал найман жилийн өмнө харьцангуй тайван байв. Гэтэл энэ оны эхний арван
сарын байдлаар Нэгдсэн Орос намын рейтинг нэлээд унажээ. Өөрөөр хэлбэл,
урьдчилсан сонгуулийн дүнг нэгтгэхэд В.Путины нам ард иргэдийн 51 хувийг арай
ядан цуглуулжээ. Энэ нь сөрөг хүчин 40 хувиас илүү санал авсан анхны тохиолдол
болжээ. Уг нь нэг долоо хоногийн өмнө Нэгдсэн Орос намд итгэх сонгогчид 60
хувийг бүрдүүлсэн байдаг.
 

Гэтэл долоо
хоногийн дотор есөн хувийн рейтингээ урьдчилсан сонгуулийн тавцанд алдсан нь
байж боломгүй үр дүн аж. Энэ үзүүлэлт Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хувьд ч
ялгаагүй ажиглагдлаа. Тухайлбал, долоо хоногийн өмнөх бүх нийтийн санал
асуулгад 62 хувиар илт тэргүүлэх хандлагатай байсан ч мөн хугацааны дараа 57
хувьд хүрч буурсан байна. В.Путин, Д.Медведев нарын рейтинг ирэх жилийн
есдүгээр сард хэрхэн өөрчлөгдөх нь энэ ДҮР зургаас тодорхой болсон гэдгийг
"Левада"-гийн шинжээч Алексей Газданкин мэдэгджээ.

Хэрэв
Нэгдсэн Орос нам засгийн эрхэнд давамгайлсан тохиолдолд Үндсэн хуульд өөрчлөлт
оруулах найдлага тавьж буй. Юу гэхээр, сонгуулийн тогтолцоог мажоритор системд
шилжүүлэх сонирхолтой байгаа учраас энэ удаад Төрийн Думд олон суудлын төлөө
өрсөлдөж эхэлнэ гэсэн үг аж. Гэхдээ "Левада" энэ сонирхлыг биелэлээ
олоход хол байгааг сануулжээ.
 

Хэрэв Думд
60 хувийн санал цуглуулж энэ тооны суудлаар парламентаа бүрдүүлсэн тохиолдолд
сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах юм байна. Өөрөөр хэлбэл, пропорцианаль
тогтолцоо улс төрийн намуудын дунд хэвээр үлдэх магадлал өндөр учраас Нэгдсэн
Орос намын хувьд энэ оролдлого сайнаар эргэхгүй байх талтай. Хэрэв Нэгдсэн Орос
нам Думд 64-өөс дээш хувиар ялалт байгуулбал энэ нь боломжгүй зүйл биш аж. Тус
нам 2007 оны сонгуульд ийм хувиар парламентаа бүрдүүлж байсан түүхтэй.
 

Тухайн онд
Төрийн Думд 450 суудлыг Нэгдсэн Орос нам парламентад авч байжээ. В.Путин
танхимын гишүүдийн дэмжлэгт тулгуурлан мажоритор тогтолцоонд шилжих уриалга
дэвшүүлж, хуулийн төсөл боловсруулсан байдаг. Гэвч оролдлого нь бүтэлгүйтэж
дараагийн сонгуулийг хүлээхээс аргагүйд хүрчээ.
 

Харин энэ
удаад нөхцөл байдал хуулийн төсөл боловсруулах хүртэл яригдахгүй бололтой.
В.Путины тэргүүлсэн Нэгдсэн Орос нам танхимд 450 суудлын төлөө өрсөлдөхийн тулд
эрс унаад буй рейтингээ өсгөх шаардлагатай аж.

Т.Батсугар 

“Нийгмийн толь”
сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж