Далай ламын хойд дүр Монголоос тодроогүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүр Монголоос тодроогүй гэв

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц манай улсад хүрэлцэн ирээд байх хугацаандаа их, дээд сургуулийн оюутнууд болон сүсэгтэн олонд мэргэн үг, сургаалиа айлдсан. Далай ламаас асууж, сураглах зүйлээ ч оюутнууд чөлөөтэй асууж байсан. Энэ үеэр “Монголоос таны хойд дүр тодорсон гэдэг үнэн үү” гэсэн асуултад Дээрхийн гэгээн “Миний хойд дүрийг Монгол Улсаас тодорсон гэж ярьсан. Саяхан хамба Дамбадоржийн хойд дүр тодорсон. Үүнтэй андуурсан бололтой. Хятадууд үүнийг сонсоод багагүй сандарсан гэсэн шүү. Энэ бол хэн нэгний хий дэмий хэлсэн үг юм. Монголчууд өөрсдөө том толгойтой болохоор том цуурхал гарсан байна” хэмээн хариулжээ.

Э.Мөнх

http://mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж