Спортын салбарынхан сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Спортын салбарынхан сургалтад хамрагдаж байна

БТСГ-аас “Спортын арга хэмжээний зохион байгуулалт, менежмент” сэдэвт хоёр өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад аймаг, дүүргүүдийн БТСГ-ын ахлах мэргэжилтнүүд, спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна. Сургалтын үеэр “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэл”, “Биеийн тамир, спортын цогц хөтөлбөр”, “Удирдах эв дүй”, “Эрдэм шинжилгээ судалгааны өнөөгийн байдал”, “Орчин үеийн спортын сургалт дасгалжуулалтын физиологийн онцлог”, “Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын тухай мэдээлэл”, “Спортын менежментийн орчин үеийн чиг хандлага”, “Лондон-2012 тэмцээн, наадмын менежментийн удирдлагын зохион байгуулалт” сэдвээр холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид лекц унших юм. Сургалтын хаалтын ажиллагаа маргааш 12.30 цагаас болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж