Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Цас орж, эрс хүйтэрнэ

Цас орж, эрс хүйтэрнэ
Нийт нутгаар энэ сарын дунд үе хүртэл цасан болон шороон шуургатай байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс  анхааруулж байна.

Өнөөдөр  баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд баруун, төв, говийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрч ширүүснэ.

Өнөөдрөөс  Алтайн уулархаг нутгаар,  маргааш зарим газраар, 11,12-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.  Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаан байсан ч цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн байх аж. Олон жилийн дунажаас цаг агаарын байдлыг тоймлон дүгнэхэд 1986, 1987, 1993, 1996, 2000 онд ихэнх нутгаар, 2002, 2003 онд нутгийн зүүн хагаст, 2009 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бөгөөд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байжээ. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж