“Энагура”-гийн охид дахин тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Энагура”-гийн охид дахин тэргүүлэв

Монголын волейболын холбооны “Гоё кап-2011” үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, өндөрлөлөө. Өчигдөр эмэгтэйчүүдээс “Тэнүүн Огоо” болон “ДЦС-4” багийн тоглолт болж, 3:1 харьцаатай “ДЦС-4” багийнхан ялалт байгуулсан бол эрэгтэйчүүдээс нэгдүгээр тойргийн аварга “Буянт-Ухаа” баг 3:0-ээр “Эрчим”-ийг хожсоноор хоёрдугаар тойрогт дахин тэргүүллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд хоёрдугаар тойрогт “Энагура” дахин манлайлав.

Лигийн дүрмийн дагуу багууд гурван тойргийн тоглолт хийнэ. Улмаар нийлбэр дүнгээр эхний хоёр байрт бичигдсэн багууд аваргын төлөө, харин гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан багууд хүрэл медалийн төлөө тоглох юм.

Шийдвэрлэх буюу гуравдугаар тойргийн тоглолтууд маргаашнаас эхэлж, энэ сарын 21-нд өндөрлөнө. Сүүлийн тойрог эмэгтэйчүүдийн “Энагура” болон “ДЦС-4” багийн тоглолтоор эхлэх юм.

Лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

Эмэгтэй: “Тэнүүн Огоо” 1:3 “ДЦС-4”

Эрэгтэй: “Эрчим” 0:3 “Буянт-Ухаа”

Эрэгтэй: “Харх” 1:3 “Тэнүүн Огоо”

Эрэгтэй: “Сүлд” 3:2 “Уурхайчин”

Маргааш болох тоглолтууд:

Эмэгтэй: “Энагура” – “ДЦС-4”

Эмэгтэй: “Уурхайчин” – “Тэнүүн Огоо”

Эрэгтэй: “Уурхайчин” – “Буянт-Ухаа”

Эрэгтэй: “Тэнүүн Огоо” – “Сүлд”

Эрэгтэй: “Эрчим” – “Харх”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж