Сингапурт эмчлүүлэх хялбар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Сингапурт эмчлүүлэх хялбар болжээ


Сингапурын эрүүл мэндийн яамны харъяа Монгол дахь төлөөлөгчийн газар энэ оны наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн. Энэ талаар Сингапурын эмнэлгүүдийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Координатор эмч С.Даваацэрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд  хүргэе. Та Сингапурын эмнэлгүүдийн төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-Манайх Сингапурын эрүүл мэндийн яамны харъяа Сингапур Улсын 8-н эмнэлэг, 4-н үндэсний төвийн Монгол дахь албан ёсны  төлөөлөгчийн газар. Сингапур улс эдийн засийн хөгжлөөрөө Азидаа дээгүүрт ордог, үүний дотор  эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжилдөө онцгой анхаарал хандуулж, дэлхийд тэргүүлэх төвшинд очсон. Ийм өндөр төвшний эрүүл мэндийн үйлчилгээг боломжийн үнээр Монголчууддаа  хүргэх нь бидний зорилго. Манай төлөөлөгчийн газрын бүх үйлчилгээ үнэ төлбөргүй, төлөөлөгчийн газраар дамжин Сингапурын эмнэлэгүүдэд эмчлүүлж, оношлуулахад  тухайн эмнэлэгийн үнэ тариф өөрчлөгдөж, нэмэгддэггүй. Харин үйлчлүүлэгчийн өмнөөс онгоцны билет, зочид буудал, орчуулагч захиалахаас авахуулаад ямар оношлогоо, эмчилгээ хийлгэх, аль эмнэлэгт хандах талаар зөвлөх, эмчлүүлээд ирсний дараа биеийн байдлын нь талаар эмчтэй нь зөвлөх, эм захиалах зэрэг маш олон үйлчилгээг бид үзүүлдэг тул үйлчлүүлэгчийн цагийг хэмнэж, ажлыг нь маш их хөнгөвчилдөг.

-Танайхаар дамжуулан Сингапурын улсын эмнэлгүүдэд эмчлүүлнэ гэхээр бүх талын өвчин эмгэгийг оношилж, эмчлүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Манай  төлөөлөгчийн газрын төлөөлж  буй эмнэлгүүд дотроос жишээ нь  Сингапур Улсын Төв эмнэлэг гэхэд Хавдрын төв, Зүрхний төв, Нүдний төв, Мэдрэлийн өвчин судлалын төв гэсэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4 төв эмнэлэг, бусад өвчин судлалын  29 нарийн мэргэжлийн тасагтай.  Анагаах ухааны  их сургуулийн эмнэлэг нь Сингапурын Үндэсний Анагаах Ухааны Их сургуулийн доктор, профессор, эрдэмтэн багш нар гардан эмчилгээ, оношлогоо хийдгээрээ онцлог байдаг.  Тан Ток Сенг, Чанги интернэшнл, Раффлес,  Томсон, Новена,  ККН эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэг зэрэг манай төлөөлдөг бусад эмнэлэгүүдэд нарийн мэргэжлийн шинжилгээ өгч, өвчнөө бүрэн оношлуулах, эмчлүүлэх боломжтой.

-Манайхан гадаадын эмчилгээ үйлчилгээ өртөг өндөртэй гэж ойлгоцгоодог?

-Сингапурын улсын болон хувийн эмнэлгийн үнийг харьцуулахад улсын эмнэлгүүд нь боломжийн үнэтэй байдаг. Манай  төлөөлөгчийн газар үйлчлүүлэгчдээ Сингапурт эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах бүх  зардлаа  урьчилан тооцоолох, эмнэлгээ  сонгоход нь бүх талын туслалцаа үзүүлдэг. Бидэнд урьдчилан сэргийлэх багц шинжилгээний  үнийн дүнгийн талаарх мэдээлэл бэлэн байдаг,  энэ нь төгрөгөөр  310-490  мянган төгрөгийн хооронд  байдаг. Багц шинжилгээг өглөө өгөөд өдөр хариу нь гарчихдаг тул Сингапур улс руу ажлаар, аяллаар явж байгаа хүмүүс өөртөө багахан  цаг гаргаад биднээр дамжуулаад эдгээр эмнэлгүүдээс урьдчилан сэргийлэх багц шинжилгээ өгөх, эмчид үзүүлэх цагаа урьдчилан аваад шаардлагатай бол монгол хэлний орчуулагчтай холбогдон үйлчлүүлэх боломжтой.

-Эдгээр эмнэлгүүдийн давуу болон онцлог тал нь юу вэ?

-Эдгээр эмнэлгүүд нь Олон улсын Joint Communication International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийг хангасан. Энэхүү магадлан итгэмжлэлийг 3 жилээр, гадаадын өвчтөнүүдийг эмчлэх эрхтэйгээр олгодог. Мөн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг, өндөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нартай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэх оношлогоо, эмчилгээ хийдэг. Сингапурын Төв эмнэлэг, ККН эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлэг нь  дэлхийд эхнээсээ 6-д ордог сургалтын бааз эмнэлгүүд юм.

-Сингапурт эмчлүүлэхээр шийдэн танайхыг зорьдог үйлчлүүлэгчдээ танай төлөөлөгчийн газраас ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Бид эмнэлгүүдийн талаарх бүх мэдээллээр хангах, өвчний нь талаарх холбогдох материалыг эмнэлгүүд рүү явуулж, тохирсон эмчилгээ оношлогоог санал болгох, эмчилгээний зардлын урьдчилсан төсөв авч өгөх, онгоцны билет захиалах, очиж эмчлүүлэх эмнэлэгтэй ойр зочид буудал захиалах, нарийн мэргэжлийн эмч  нар дээр үзүүлэх өдөр, цаг товлох, эмнэлэг дээр ажилладаг гадаад өвчтөн хариуцсан ажилтантай холбох, монгол хэлний орчуулагч зохицуулах, шаардлагатай  тохиолдолд  хүнд өвчтөнийг улс хооронд онгоцоор тээвэрлүүлэх, онгоцны буудлаас түргэний тэргээр тосуулах үйлчилгээ захиалах гэх мэт үйлчилгээг үзүүлдэг.

-Танай төлөөлөгчийн газартай хэрхэн холбогдох вэ?

-Манай төлөөлөгчийн газар Улсын Их Дэлгүүрийн зүүн талд байрлах Гандирс цогцолборын 3 давхарт байрладаг. 77400000, 99991322, 99051495  гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Оргил.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж