Футзалын ордны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Футзалын ордны нээлт болно

Монголын хөлбөмбөгийн холбооны хүсэлтээр FIFA-гийн хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсад 3-4 дэх “Goal” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Үүний дүнд “Футзалын ордон”-г байгуулж, нээх гэж байна. Нээлтийн ёслол энэ сарын 12-нд буюу ирэх бямба гаригт 11.00 цагаас болох юм. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Занг Жилонг болон албаны хүмүүс оролцох ажээ.

FIFA-гийн дэмжлэгээр хэрэгждэг “Goal-1” төслийн хүрээнд 2001 онд Монголд хөлбөмбөгийн ногоон талбайг байгуулсан бол 2004 онд “Goal-2” төслийн хүрээнд тамирчид хувцас солих өрөөгүй, МХБХ-ны аппаратын ажиллагсад ажиллах нөхцөлгүй байсан үеийг эцэслэж,  тамирчид тохь тухтай орчинд хувцас хэрэглэлээ солих, албан хаагчид ажлаа хийх боломжийг бүрдүүлж байжээ. Харин энэ удаад МХБХ-ноос албан ёсоор Футзалын ордонтой болох хүсэлт FIFA-д тавьсны дагуу “Goal-3. 4” төслийг хэрэгжүүлж, Футзалын ордонтой болж байгаа юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж